Tuesday, April 29, 2014

Memoir



Хамгийн сүүлд хэзээ ганцаардлыг мэдэрсэнээ санахгүй ч
Өнөөх хоосон хөндий мэдрэмж дахин ноёрхжээ
Шөнийн чимээ тод байдагийн адил
Хоосорсон сэтгэлд ганцаардал аниргүй шуурга мэт түрнэ
Бид хамтдаа түнэр харанхуйг ч гэрлээр дүүргэж
Бидний инээмсэглэл айдас жихүүдсийг цэцэг болгон хувиргадаг байв
Харин одоо бид өдөр ч замаа олохоо байж
Баяр баяслаас зугтдаг боллоо
Хүн гэдэг сэтгэлийн амьтан хэдий ч
Зүрхний чавхдас нэгэнтээ тасарч
Хөг эгшиг үгүй хөндий хоосон бие болов
Ой ухаанд минь гэгээ болох
Цорын ганц үнэн бол бидний дурсамж бөгөөд
Бодох тусам баяжих нь нэгэн бодлын биднээс үлдсэн аз жаргалын оч мэт
Чиний минь инээмсэглэл, хэлэх үгс, зөрүүд зан, бодлогширох, уйлах
Бүгд зөв бөгөөд бүгдэд нь би хайртай
Чиний явдаг зам, дуртай бүхэн
Үүрд чамайг сануулах нандин зүйлс болон үлдэнэ
Туйлын үнэн гэвэл холдон одсонд бус
Энэ хорвоод чамтай учирсандаа би азтай
Энэ амьдралд хувьгүй юм гэхэд
Дараагийн мянга мянган үед чамайгаа би олох болно...

No comments:

Post a Comment